Аз жаргалтай гэр бүлийн төлөө лекц өдөрлөг
2015-04-25 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 353

Аз жаргалтай гэр бүлийн төлөө лекц өдөрлөг

"Аз жаргалтай гэр бүлийн төлөө" залуу гэр бүлд зориулсан 1 өдрийн сургалт өдөрлөгийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд хотноо зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр залуу гэр бүлүүдэд “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” лекцийг Улаанбаатар хотоос "Сэтгэлийн өнгө" гэр бүл судлал, сэтгэлзүйн төвийн сэтгэл зүйч, судлаач доктор Г.Наранбаатарыг урьж, “Хүндлэл ба уучлал” сэдвээр гэр бүлийн нандин сайхан харилцааны талаар үнэ цэнэтэймэдээлэл, зөвлөмж сургалт боллоо. Өдөрлөгт нийт 68 залуу гэр бүл оролцлоо. Мөн лекцийн дараа оролцогч залуу гэр бүлүүдийн дунд хөгжилтэй буухиа, спортын үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон залуус аз жаргалтай гэр бүлийг цогцлооход хэрэгтэй мэдээллийг авч, нэгэн оройг спортоор хичээллэн инээд баяслаар дүүрэн өнгөрүүлсэн юм.

Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахад Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нэкст электроникс Дорноговь салбар, Үлэмжийн чанар номын дэлгүүр, Их говийн соён ХХК-ийн Их соён зочид буудал, Саранхөхөө театр, Чандмань Илч ХХК-ийн Дөл хамтлаг зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд, дуучин МУСТА Б.Баярцэнгэл, Саранхөхөө театрын жүжигчин Б.Даваахүү нарын уран бүтээлчид дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллалаа.Тус үйл ажиллагааг 780000 төгрөгний санхүүжилт гарган зохион байгууллаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..