2015-07-25 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 923

"DORNOGOBI CUP-2015” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Дорноговь аймгийн Залуучуудын холбооны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу "DORNOGOBI CUP-2015" аймгийн Залуучуудын холбооны нэрэмжит хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн ногоон талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний зорилго нь: Хүүxэд залуусыг нийтийн биеийн тамир, xөлбөмбөгийн спортоор xичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, иргэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

Тэмцээнд Дорноговь скорпионс буюу хилэнцүүд, Сайншанд Депо, Номин трэйд, Айраг сум, Зүүнбаян баг, УБТЗ-ын дохиолол холбооны 3 дугаар анги, Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургууль зэрэг байгууллагуудын шилдэг 8 багийн 80 гаруй тамирчид оролцож, ур чадвар авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний алтан цомын эзнээр Б.Лхагва ахлагчтай Дорноговь хилэнцүүд баг, удаах байранд саяхан Сайншанд хотноо үүд хаалгаа нээсэн Номин супермаркетын "Номин трэйд" баг, гуравдугаар байранд Сайншанд Депогийн багууд тус тус шилдгээр шалгарлаа. Мөн тэмцээний турш хамгийн олон гоолыг хамгийн ур чадвартайгаар эсрэг багийн хаалганд оруулж, ногоон талбайдаа цэвэр, соёлтой өрсөлдсөн "ШИЛДЭГ МЭРГЭН БУУЧ"-аар Сайншанд Депо багийн тамирчин Ц.Пүрэвжав шалгарсан бол хаалгандаа хамгийн цөөн гоол алдсан "ШИЛДЭГ ХААЛГАЧ"-аар Дорноговь хилэнцүүд багийн хаалгач Б.Тэмүүлэн шалгарч, шилдэг тамирчны дурсгалын цомоо гардаж авсан юм.

Мөн тэмцээний нээлтийн үеэр Монгол улсын шилдэг ур чадвартай тамирчин Ж.Гүегийг урьж ирүүлэн хөл бөмбөгийн спортын нэгэн гайхамшиг болсон шилдэг үзүүлбэрүүдийг сонирхуулсан нь хөлбөмбөгийн спортоор сонирхон хичээллэгч залуусын баяр талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Сайншанд "ОЙКОС" хөлбөмбөгийн клуб зэрэг байгууллагууд, Тэмцээний санхүүгийн дэмжигч байгууллагаар буюу тэмцээний ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, МЕДАЛЬ-ийг "Нэкст электроникс" гэр ахуйн цахилгаан хэрэгслийн их дэлгүүрийн Дорноговь аймаг дахь салбар болон "Үлэмжийн чанар" номын дэлгүүр хариуцан бэлтгэж, мөн тэмцээний бусад зардлуудад дэмжлэг үзүүлэн нийт 1 сая 385000 төгрөгний санхүүжилттэй хамтран зохион байгуулж ажиллалаа.

Тэмцээний турш тоглолтын шүүгчээр хөлбөмбөгийн холбооны шүүгч, "ОЙКОС" клубын ахлах дасгалжуулагч н.Дэлхийцэцэг, хөлбөмбөгийн дасгалжуулагч н.Хандсүрэн нар ажиллалаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..