2015-07-25 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 283

Амьд хөгжмийн “Динамик” наадам

Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, Дорноговь аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Дуу бичлэгийн Крешендо студи, Дорноговь аймгийн Рок поп төв, Ивээл уул ХХК, My music club хамтран Дорноговь аймагт анх удаа амьд хөгжмийн наадмыг 2015 оны 3-р сарын 21-ний өдөр Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт зохион байгууллаа.

Энэхүү наадмын гол зорилго нь Дорноговь аймгийн амьд хөгжим сонирхогч залуусын тоог нэмэгдүүлэх, шинэ залуу уран бүтээлч төрүүлэх зорилгоор энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болоод байгаа юм.

Нийт Сайншанд, Замын-Үүд сум, Зүүнбаян багаас нийт 7 баг 62 авьяастан оролцож, өрсөлдсөнөөс 1-р байранд “Чандмань-Илч” ХХК-ний “Дөл” хамтлаг, 2-р байранд “Сайншанд татах хэсэг”-ийн “Татах хүч” хамтлаг орж, шилдэг гитарчинаар Замын-Үүд сумын “Голден гранд” хамтлагийн Ц.Ган-Эрдэнэ, Шилдэг бөмбөрчинөөр Зүүнбаян багийн “Соёмбо” хамтлагийн Ц.Батсүрэн, Шилдэг дуучнаар Зүүнбаян багийн “Соёмбо” хамтлагийн Б.Батболд, Үзэгчдийн таашаал хүртсэн хамтлагаар Ахмадын “Мөнгөн харш” хамтлаг, Шилдэг аязаар Замын-Үүд сумын “Соёмбот аялгуу” хамтлагийн аяз тус тус шалгарлаа.

Наадмын үеэр Дорноговь аймгийн хамгийн анхны амьд хөгжмийн хамтлаг болох “Мөнгөн харш” хамтлаг Дорноговьчууддаа уран бүтээлээсээ толилуулсан нь олны сэтгэлийг догдлуулсан сайхан үйл ажиллагаа боллоо.

Энэхүү наадмын ялагч 3 жил дараалан цом авсан тохиолдолд тэр багт цом үүрд хадгалагдаж байхаар тогтсон юм. Цаашид наадмынхаа цар хүрээг тэлж бүсийн хэмжээнд, бүр цаашилбал улсын хэмжээнд хүргэх томоохон зорилго тавин Дорноговь "Рок поп" төв үйл ажиллагаагаа ийнхүү эхэллээ.

Дорноговь аймгийн Рок поп төвийн тэргүүнээр МУСТА, МҮЭСТА, МХөЗХолбооны тэргүүн дээд өргөмжлөлт хөгжмийн зохиолч Бадамсүрэнгийн Ганболд ажиллаж байна. Тус наадмын үйл ажиллагаа 500 гаруй үзэгчтэй, 1 сая 496000 төгрөгний  санхүүжилттэй зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..