2015-07-23 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 340

Аймгийн Залуучуудын холбооны нэрэмжит Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрллөлөө

Аймгийн Залуучуудын холбооны нэрэмжит “Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн-2015”-ыг уламжлал ёсоор 2015 оны 4 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Тэргүүлэгч гишүүн У.Мөнхсансар ахлагчтай, Тэргүүн Э.Энхжаргал, Тэргүүлэгч гишүүн Р.Энхбаяр, Э.Цэнд-Аюуш, Н.Отгонбаяр, Ю.Мөнхбаатар, Д.Мөнхцогт, Д.Бат-Оюун, М.Дуламсүрэн, Д.Энхээ, А.Энхчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, Аймгийн Залуучууд Хөгжлийн төв /зохицуулагч П.Мөнхдөл/, БТСГазартай хамтран үйл ажиллагааны зардалд 1 сая 367000 төгрөгний санхүүжилтийг зарцуулж зохион байгууллаа.

Тэмцээний зорилго: Волейболын спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тус спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэхэд оршино.

Тэмцээний мэдүүлгийн дагуу Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Иххэт, Замын-Үүд, Улаанбадрах, Сайхандулаан, Мандах, Эрдэнэ /Хилийн цэргийн 0168-р анги/, Хатанбулаг /Хилийн цэргийн 0129-р анги/ сумдууд болон Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ААН-ийн эрэгтэй-22, эмэгтэй-19, нийт-41 багийн 290 гаруй тамирчид шилжин явах цомын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр МУ-ын Волейболын холбооны Улсын шүүгч Г.Батдорж, шүүгчээр МУ-ын Волейболын спортын дэд мастер М.Нармандах, н.Түвшинтөр, н.Бат-Ууган нар ажиллалаа.

Тус тэмцээн үзэгчдийн халуун дулаан уур амьсгал, уухайн дунд 3 өдөр үргэлжилж дүн гарахад:

Эрэгтэй баг тамирчдаас-

3-р байрын хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзнээр Цахилгаан түгээх сүлжээ

2-р байрын мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзнээр БТСГазар

1-р байрын Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилжин явах цомын эзнээр Даланжаргалан сум шалгарлаа.

 

Эмэгтэй баг тамирчдаас-

3-р байрын хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзнээр Даланжаргалан сум

2-р байрын мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзнээр Хаан банк

1-р байрын Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилжин явах цомын эзнээр Төрийн банк шалгарлаа.

Тэмцээний эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор БТСГазрын тамирчин А.Төрмандах, эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Төрийн банкны тамирчин Г.Түвшинзаяа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үүрд хадгалагдах тэмцээний дурсгалын алтан медалиар шагнагдлаа.

Мөн шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр волейболын спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тус спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх болон үр хүүхэд цаашлаад аймгийн өсвөр, залуу үеийн төлөөлөл болсон волейболчдыг бэлтгэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж ахмад тамирчин, волейболын спортын мастер Ж.Аяжан багшийг МЗХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгээр шагналаа.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар аймгийн БТСГазар, орон нутгийн DSB, MNT телевизүүд мэдээлэл, сурталчилгаан дээр хамтран ажиллаж давхардсан тоогоор 1600 гаруй залуус тэмцээнд оролцогч багуудыг дэмжин, үзэж сонирхлоо.

Сэтгэгдэл ачааллаж байна ..