2015-02-14 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 300

“Оюу-Ай-2015” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа

Жил бүр улсын хэмжээнд уламжлал болон 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмыг тохиолдуулан Аймгийн Залуучуудын холбоо, "Дорнын Соён зүг" ТББайгууллага, Гэрэлт шанд ХХК-ний “Victory lounge and club”- тай хамтран гэгээн хайрын өдөрт зориулсан Дорноговь аймгийн яруу найрагчдын дунд "Оюу-Ай-2015" яруу найргийн наадмыг2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Гэрэлт шанд” ХХК-ний Victory lounge-д амжилттай зохион байгууллаа.

Наадмын зорилго нь: Залуууранбүтээлчдийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжих, тэднийуранбүтээлийгүнэлэх, олоннийтэдсурталчлах, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн *Цагаан уул* яруу найргийн наадамд оролцох яруу найрагчийг тодруулах, гэгээн хайрын “Валентины өдөр”-ийг залуу хосууд яруу найрагчидтайгаа хамтдаа шинэлэг орчинд тэмдэглэн өнгөрүүлэхэд оршино.

Холбооны Тэргүүлэгч гишүүдийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар “ОЮУ-АЙ” яруу найргийн наадмын удирдамжийг хэлэлцэн баталж, наадмыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 26 зүйлтэй гаргаж, холбооны тэргүүн Э.Энхжаргал баталлаа.

Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт: Холбооны Тэргүүлэгч гишүүн Э.Цэнд-Аюуш ахалж, тэргүүлэгч гишүүн Р.Энхбаяр, Д.Мөнхцогт, М.Дуламсүрэн, А.Энхчимэг, Д.Энхээ, нарийн бичгийн дарга Т.Гантулга, дэмжигч гишүүн яруу найрагч Э.Эрдэнэдалай, Б.Лхагвадорж, барималч Ч.Эрдэнэбаатар нар томилогдон ажиллаж 1 сая 591300 төгрөгний санхүүжилтээр зохион байгууллаа..

Тус наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Байгалмаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Заяабаатар, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Лхагвадорж нар шүүн тунгааж энэ оны Тэргүүн найрагчийг тодруулсан юм. Дорноговийн аймгийн харьяат 14 яруу найрагчаас Тэргүүн байранд Э.Цагаан-Уул, дэд байранд Н.Зүтгэл, гутгаар байранд Д.Батсүрэн нар шалгарсан юм.

“Оюу-Ай-2015” яруу найргийн арга хэмжээ нь тусгай зохион байгуулалт, хөтөлбөрүүдийн дагуу явснаараа онцлог болсон ба Гэгээн хайрын баярыг угтсан арга хэмжээг давхар хүндэтгэн ирсэн залуу хос, зочид бүрт амьд улаан сарнай, шоколадыг гарынбэлэг болгон өглөө.

Наадмын үйл ажиллагаанд яруу найрагчид, залуусыг өргөнөөр оролцуулахад хамтран ажиллах тухай 14 сумынхаа Засаг дарга нарт 2015 оны 2 дугаар сар 05-ны өдрийн №05 тоот албан бичиг хүргүүлж, зар сурталчилгааг цахим хуудсаар болон орон нутгийн DSB телевиз, Миний нутаг FM 101.5 радио, зохион байгуулалтанд аймгийн Залуучуудын Хөгжлийн төв хамтран ажиллалаа.

Мөн үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан Саран хөхөө театрын дуучин н.Анхбаяр, Улсын Тэргүүний уран сайханч Д.Энхбат, “Дорнын их соён” ХХК-ны захирал н.Тогтохбаяр нар оролцож залуу хосуудын баярт зориулан урлагийн номероор мэндчилгээ дэвшүүллээ.

Хөтөлбөрт арга хэмжээний дагуу залуу хосуудын дунд тасалбарын дугаараар сугалаа зохион байгуулж азтангууд хайртдаа барих өвөрмөц бэлгүүдийг гардан авснаас гадна “Хайрын захидлын уралдаан”-д оролцсон бүх залуус хайртдаа захиагаа гардуулж, Залуучууд Хөгжлийн төвийн дэргэдэх “Dornogovi Kitchen” бүлгийн ээлжит сургалтан дээр өөрийн гараар хийсэн бялуугаа хайртдаа гардуулж сюрприз барьсан нийт 50 залуу хос, 20 гаруй зочид оролцсон өргөн шинэлэг арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл ачааллаж байна ..