2015-01-30 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 290

"Бидний бахархах түүх" сэдэвт лекц зохион байгууллаа

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтэс, Дорноговийн түүхчдийн "Говь мэргэн ван" ТББ, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо хамтран Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулан "Бидний бахархах түүх" сэдэвт лекцийг Дорноговь аймгийн нийт 360 гаруй төлөөлөл оролцсон ард иргэд, залуус, ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгууллаа.

Тус лекцийг Дорноговь аймгийн уугуул Түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлалын салбарын эрхлэгч, Дорноговийн түүхчдийн “Говь Мэргэн Ван” холбооны тэргүүн Бат-Өлзийн Баатархүү уншиж бидний төрөлх нутаг Дорноговийнхоо түүх соёлын талаар болон Үндсэн хууль батлагдсан талаарх мэдээллийг хүргэлээ. "Бидний бахархах түүх" сэдэвт лекцийн үйл ажиллагааг 200000 төгрөгний санхүүжилтээр зохион байгууллаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..