"АВЬЯАСЛАГ ДОРНОГОВЬЧУУД" урлагийн наадам
2015-11-01 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 263

"АВЬЯАСЛАГ ДОРНОГОВЬЧУУД" урлагийн наадам

Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Авьяаслаг Дорноговьчууд" залуучуудын урлагийн наадам 3 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.Урлагийн наадамд 6 сум /Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ/, 7 байгууллагын /Онцгой байдлын газар, Сайншанд Депо, Хүүхдийн оролцооны байгууллага, Үсчин гоо сайханчдын зөвлөл, Чандмань Илч ХХК, Хүнс, хөдөө аж ахуйн газар, АШУҮИС/ 300 гаруй залуус оролцож, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо Саран хөхөө театрын тайзнаа толилуулан өрсөлдлөө. Нийтдээ 8 номинацийн 24 байр болон байгууллага, сумдын 1,2,3 дугаар байрын төлөө өрсөлдсөнөөс:
Гоцлол дуу төрөлд Э.Энхгэрэл 1-рт, Онцгой байдлын газрын н.Золбоо 2-рт, Иххэт сумын залуу авьяастан М.Оюунбилэг 3-рт, Хамтлаг дуу төрөлд Өргөн сумын залуус Жамаас дуугаар 1-рт, Сайншанд Татах хэсгийн "Татах хүч" хамтлаг Эхийн тухай дуугаар 2-рт, Хүүхдийн оролцооны байгууллагын Тэнгэр ээж минь өршөө дуугаар 3-рт, Хамтлаг бүжиг төрөлд Хүүхдийн оролцооны байгууллага чөлөөт бүжгээр 1-рт, Айраг сумын залуус "Аварга зээрд" бүжгээр 2-рт, АШУҮИС цэнгээнт бүжгээр 3-рт, Хамтлаг хөгжим төрөлд АШУҮИС 1-рт, Даланжаргалан сумын Ятгын цөөхүүл 2-рт, Иххэт сумын Ёочингийн цөөхүүл 3-рт, Нутгийн уран бүтээлчдийн бүтээл төрөлд Айраг сумын Молор-Эрдэнэ Айраг сумын уран бүтээлч н.Энхтуяагийн" Эмгэнэл" шүлгээр 1-рт, Иххэт сумын эмэгтэйчүүдийн чуулга Н.Мөнхжаргалын "Бүсгүйн совин" дуугаар 2-рт, Хүүхдийн оролцооны байгууллага Л.Балхжавын ая, Ш.Гүрбазарын шүлэг "Дугуй хээтэй наадам" дуугаар 3-рт, Чөлөөт номинаци төрөлд Айраг сумын авьяастнууд "Харамчийнхан" шүлгээр сэдэвлэсэн үзүүлбэрээр 1-рт, Дэлгэрэх сумын авьяастан М.Ганбаатар "Илбэ" үзүүлбэрээр 2-рт, Даланжаргалан сумын залуу авьяастан Д.Туулхишиг "Боржигон уртын дуу"-аар 3-рт, Сум байгууллагын залуучуудын холбооны тэргүүний үзүүлбэр төрөлд З.Бат-Эрдэнэ морин хуурын үзүүлбэрээр 1-рт, Өргөн сумын н.Гантулга "Жаргалтай явна даа" дуугаар 2-рт, Эрдэнэ сумын Б.Сарангоо "Ханийн тэнгэр" дуугаар 3-рт, Шинэ жилийн сэдэвт Мюзикл төрөлд Айраг сумын залуус 1-рт, Өргөн сумын Хайр авчирсан шинэ жил мюзикл 2-рт, Онцгой байдлын газрын үзүүлбэр 3-рт тус тус шалгарлаа.
Нэгдсэн дүнгээр Айраг сум 1-рт, Өргөн сумын 2-рт , Иххэт сум 3-р байранд, Байгууллагын дүнгээр Онцгой байдлын газар 1-рт, Сайншанд татах хэсэг 2-рт, Хүүхдийн оролцооны байгууллага 3-р байранд тус тус шалгарлаа.
Энэхүү урлагийн наадамд сум, байгууллагын залуусаа дэмжиж, зохион байгуулж оролцуулсан Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар, Айраг сумын Залуучуудын холбооны тэргүүн Ж.Мөнхсэргэлэн, Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүү, ЗХ-ны тэргүүн Д.Бэхбат, Иххэт сумын ЗХ-ны тэргүүн Ц.Буяндэлгэр, ЗХ-ны нарийн бичгийн дарга А.Гантуяа, Дэлгэрэх сумын ЗХ-ны тэргүүн О.Батхүү, нарийн бичгийн дарга Болортуяа, Өргөн сумын ЗХ-ны тэргүүн Ц.Мөнх-Отгон, Эрдэнэ сумын ЗХ-ны тэргүүн Б.Сарангоо, Аймгийн ОБГазрын дарга н.Ганжаргал, ОБГ-ын Залуучуудын зөвлөлийн тэргүүн Сэргэлэн, Сайншанд Депогийн дарга Б.Гантөмөр, ХХААГ-ын дарга Ж.Наранболд, Г.Номингоо ахлагчтай Үсчин гоо сайханчид, Хүүхдийн оролцооны байгууллагын хамт олон, Чандмань Илч ХХК-ийн захирал Б.Төмөрхуяг, залуучуудын зөвлөлийн тэргүүн Д.Бат-Оюун, АШУҮИС-ийн захирал Ц.Цабшир, залуусаа зохион байгуулж оролцуулсан Э.Мөнх-Отгон нарт баярласан талархсанаа илэрхийлье. 2 өдрийн турш заал танхимаар хангаж, соёлын үйлчилгээгээр сэтгэл харамгүй үйлчилсэн Л.Эрдэнэбат даргатай Саранхөхөө театрын хамт олонд нийт залуусынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж ажлын амжилт сайн сайхныг хүсье.
Мөн олон сайн санаат сайхан сэтгэлт, нутаг орноо гэсэн хүмүүс, аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч, дэмжигч гишүүдийн хамтын хичээл зүтгэл нөр их хөдөлмөрийн үр дүнд Авьяаслаг Дорноговьчууд залуучуудын урлагийн наадам зорьсон зорилгодоо хүрч өндөрлөлөө.Дэмжсэн тусалсан хамтарсан бүх хүмүүстээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг дахин дахин ерөөе.
Авьяаслаг Дорноговьчууд залуучуудын урлагийн наадам жил бүрийнхээ алдаа оноо, ололт амжилтдаа тулгуурлан илүү их өндөр зохион байгуулалттайгаар ирэх жил буюу 2016 онд дахин зохион байгуулагдах болно.2 өдрийн турш авьяаслаг залуусынхаа тоглолтыг үзэж сонирхсон үзэгч түмэндээ, Дорноговьчууд та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

"АВЬЯАСЛАГ ДОРНОГОВЬЧУУД-2015" урлагийн наадам

Сэтгэгдэл ачааллаж байна ..