2015-10-09 ДОРНОГОВЬ
dornogovi.aimag 243

МЗХ-ны шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа

Монголын Залуучуудын өдрийн хүрээнд Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос "Залуусаараа гоёё" уриан дор зохион байгуулсан 3 өдрийн хөтөлбөрт өдөрлөгийн үеэр МЗХ-ны 5-р Их хурлаар шинэчилэн батлагдсан Үндсэн дүрмийн хэрэгжилтийг хангах (1.7-д МЗХ нь гишүүний тангарагтай байх бөгөөд идэвхтэн гишүүний үнэмлэхээ гардан авч тангараг өргөнө) зорилготой “Шинээр гишүүн элсүүлэх” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр Монголын залуучуудын улс төр, үзэл суртлаас ангид үндэсний байгууллага болох Монголын залуучуудын холбоонд шинээр гишүүн элсүүлэх ёслолын үйл ажиллагаанд урилгаар аймгийн Залуучуудын холбооны салбар, зөвлөлийн төлөөлөл болж нийт-100 шилдэг залуу оролцож, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн анкет бөглөж, МЗХ-ны гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. Үйл ажиллагааг зохион байгуулахад аймгийн Залуучуудын хөгжлийн төв, ёслол хүндэтгэлийн “Соёмбо” цогцолборын хамт олон хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..